Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрөлд Дэлхийн мэргэжлийн багуудын чансааны 12-дугаар байрт эрэмбэлэгдэж буй Монгол Улсын “Улаанбаатар ММС Энержи” баг 2025 оны бүрэлдэхүүнээ зарлалаа. Энэ удаад багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж Стив Серийн оронд Ц.Отгонжаргал орж иржээ.
Багийн бүрэлдэхүүн
1. Д. Дэлгэрням #34
2. Э. Дөлгөөн #38
3. Ц. Отгонжаргал #75
4. А. Ананд #136
5. О. Энхбаатар #171

“Улаанбаатар ММС Энержи” нь өнгөрсөн жил Их дуулгын анхны түрүүгээ хүртэж хоёр ч удаа Их дуулгын хагас шигшээ шатанд шалгарсан билээ.