Агаарын бохирдолтой холбоотойгоор УИХ-аас зохион байгуулж буй ерөнхий сонсгол өнөөдөр эхэлнэ. Ерөнхий хяналтын сонсголын хүрээнд 3 дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гарагт зохион байгуулна.
Өнөөдрийн дэд хэлэлцүүлэг “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвтэй. Хэлэлцүүлгээр агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны тоймуудыг танилцуулж, ургийн хөгжилд үзүүлж буй нөлөө, хавдрын шалтгаан болж байгаа эсэх талаарх нотолгоо, баримт мэдээллийг сонсох юм байна.
Ирэх долоо хоногийн лхагва гарагт буюу 1 дүгээр сарын 22-нд хэлэлцүүлэг “Зуух, түлшний хяналт, стандартын асуудал” сэдвээр үргэлжлэх бол 3 дахь дэд хэлэлцүүлгийг 1 дүгээр сарын 29-нд “Эрх зүйн орчин, санхүү, хариуцлага” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ хэлэлцүүгийг зохион байгуулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга нар хамтран зохион байгуулж байна.