Оюутны өвлийн спортын наадмын гүйлтийн цанын төрлийн медалийн эзэд тодорлоо


Италийн Турин хотноо Дэлхийн оюутны өвлийн спортын XXXII Универсиад наадам нэгдүгээр сарын 13-ын өдөр эхлэн, гурав дахь өдрөө үргэлжлэн явж байна. Энэ наадмын гүйлтийн цанын 10 км тэших уралдааны медалийн эзэд тодорлоо.

Нийт 99 тамирчин гүйлтийн цанын тэших уралдаанд өрсөлдсөнөөс манай улсаас дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор А.Хүслэн 27 мин 10 сек амжилтаар 65 байрт, О.Золбаяр 28 мин 10 сек амжилтаар 79 дүгээр байрт орсон байна. Энэ зайд Норвеги, Финланд, Болгарын тамирчид эхний гурван байрт оржээ.

XXXII Универсиад наадамд 57 орны 2000 орчим тамирчин спортын 11 төрөлд 96 багц медалийн төлөө өрсөлдөж буй. Харин Монгол улсаас спортын 5 төрөлд 4 дасгалжуулагчийн удирдлага дор 12 тамирчин хурд хүчээ сорьж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *