Д.Амарбаясгалан: Лоббины шинж чанартай хууль УИХ-ын босгыг давахгүй шүү


УИХ-ын нэгдсэн чуулганаар “Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц зарчмын санал хэлсний төлөө өмнө нь УИХ-ын гишүүн байсан хүн өрөөнд нь орж дарамталасан тухай хэлсэн юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүний хараат бусаар ажиллах асуудалд нөлөөлж байгаа хүнийг УИХ-ын тамгын газарт хандаж мэдэгдээрэй гэдгийг санууллаа. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж ажиллаж байхад хөндлөнгөөс дарамт шахалт үзүүлбэл УИХ-ын гишүүний халдашгүй байдлын асуудал хөндөгдөнө шүү гэдгийг анхааруулсан юм. Мөн тэрбээр “Би удаа дараа мэдэгдэж байна. Янз бүрийн лоббины шинж чанартай хууль энэ УИХ-ын босгыг давахгүй шүү.Энд тэнд гишүүдийг аваачиж хоол унданд оруулж янз бүрийн мэдээллээр хангаад хуулийн төсөл өргөн барьчихаад тэрийгээ авч гарах гэж ажилладаг байдалтай эвлэрэхгүй” гэв


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *