Авто, мото спортын олимп гэгддэг “Дакар ралли”-д Монгол улсаас удам дамжсан тамирчин, ОУХМ П.Мөрөн мотоциклын төрөлд оролцож, 14 хоногийн турш Саудын арабын газар нутаг дахь өндөр уулс, элсэн манхан, хамгийн бартаат замаар тэсвэр, тэвчээр, хүч шандсаа сорин уралдаж бариандаа орлоо.
Оролцогчид бүгд барианд ордог бол Дакар Дакар биш болж хувирна” хэмээн “Дакар ралли” уралдааны захирал Давид Кастера хэлсэн байдаг.
Олон ч тамирчин барианд орж чадалгүй, уралдаанаа өндөрлүүллэг. Мөн бэртэх, гэмтэх цаашлаад амь насаа ч алддаг эр зоригийн ширүүн уралдаанд П.Мөрөн амжилттай оролцоу, бариандаа орсон нь түүнийг ямар тамирчин болохыг харуулж байгаа юм.
Дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг тамирчид Саудын Арабын Биша хотоос гараагаа эхлүүлсэн. Ийн 7500 км замыг туулснаар Шабибату хотод барианд орж байна.



1977 оноос эхлэлтэй “Дакар Ралли”-д монголын тамирчид 2013 оноос уралдаж ирсэн. Пүрэвдоржийн Мөрөнгийн хувьд мотоциклын төрөлд “STAGE 8” дээр 91-р байрнаас эхэлсэн хэдий ч барианд орох үед 34-р байранд орж ирсэн нь тамирчин хүний тэсвэр хатуужил, мэргэжлийн өндөр ур чадварыг харуулж буйг дурдах нь зүйтэй. Тэрээр Дакар Ралли-д мотоциклын төрөлд уралдсан монголын 7 дахь тамирчин болж байгаа юм.