Монгол Улсын Засгийн газар БНФУ-ын “Орано майнинг” компанитай ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ бол Монгол Улс гуравдагч хөрш улстай хийж буй хоёр дахь Хөрөнгө оруулалтын гэрээ. Олон улсын хөрөнгө оруулалтын орчинд Монголын хөрөнгө оруулалтын орчныг дахин шинээр нээж буй үйл явдал. Цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтад “Их сэргэлт” авчрах эхлэл цэг болж чадна хэмээн төслийн ач холбогдлыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхойллоо.

Мөн тэрбээр “Төслийг хэрэгжүүлж эхэлснээр монголын ард түмэн 5 орчим тэрбум ам.долларын ашиг авчрах бөгөөд Баялгийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж орон нутгийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зарцуулах боломж бүрдэнэ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төслийн үр ашиг төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрч эхэлнэ” гэв. Гэрээнд гарын үсэг зурснаар Монгол, Францын хамтарсан компани Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь Зөөвч-Овоо ураны ордыг олборлож эхлэх юм. Энэхүү төслөөс Монгол Улс 51 хувийн ашиг шууд хүртэх бөгөөд Хоёр улсын ажлын хэсэг нийт 18 удаагийн хэлэлцээ хийж, гэрээний төслөө боловсруулжээ. Монгол Улсад 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэгдсэн нь дэлхийн ураны нөөцийн гурван хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд 10-т эрэмбэлэгдэж байгаа юм.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монгол талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэл захирал С.Наранцогт, Францын талаас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартай, “Орона” группийн гүйцэтгэх захирал Никола Мас, “Бадрах энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеард нар оролцож гарын үсэг зурлаа.
One response to “Хамтарсан засгийн газрын гурав дах мега төсөл хөдөллөө”
Манай засгийн газар, харин Францаас компани хоёр гэрээ байгуулсан нь эрх зүйн хувьд тэгш бс харьцаа биш үү
Уг Францын засгийн газартай байгуулсан бол тэгш эрхтэй байх байв. Хожим Асуудал үүсвэл Францын засгийн газар тэр гэрээ байгуулсан компанитайгаа ярь, манай засагт хамаагүй гэвэл яана