Бун Жүн Хо: “Микки 17” бол шинжлэх ухааны уран зөгнөлт үлгэр


Академийн шагналт “Шимэгч” киноны найруулагч Бун Жун Хо, Их Британийн жүжигчин Роберт Паттинсоны гол дүрд нь тоглосон “Микки 17” киногоо хүн төрөлхтний шинжлэх ухааны зөгнөлт зохиол хэмээн тодорхойлжээ. Найруулагч Бунг Сөүлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр “‘Микки 17″ бол бидний сайн мэддэг шинжлэх ухааны уран зөгнөлт кино боловч хүний сэтгэлийн тухай өгүүлэх кино” гэж тодорхойлжээ.

“Шимэгч” киноноос хойш 6 жилийн дараа нээлтээ хийсэн түүний шинэ кино нь үхсэний дараа дахин “хэвлэгдэж” аюултай даалгаварт илгээгдсэн Микки (Паттинсон)-гийн тухай өгүүлдэг. Эдвард Эштоны “Микки 7” романаас сэдэвлэсэн “Микки 17” кинонд Паттинсоноос гадна Марк Руффало, Стивен Йен, Наоми Акки зэрэг од тогложээ.

“Баримт бичиг хэвлэхтэй адил “хүн ​​хэвлэх” гэсэн ойлголт нь хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулж буй ажилчин ангийн хүмүүсийг дүрслэх зорилготой” гэж Найруулагч Бун тайлбарласан байна. “Микки 17” уран сайхны кино хоёрдугаар сарын 28-нд кинотеатруудын дэлгэцнээ гарах юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *