Малчдад өвс, тэжээлийн үнийг хямдруулж өгөхөөр болов


Ховд аймаг өнгөрсөн намар аюулгүйн нөөцдөө 210 тн өвс, 560 тн тэжээл, сумд нь 496 тн өвс, 358.5 тн тэжээл бэлтгэжээ. Тус аймгийн нийт нутгийн 91 хувь нь цастай, ихэнх нутгаар цагаан зудархуу, нутгийн 20 хувь нь эрсдэл ихтэй, 80 хувь нь нэн их эрсдэлтэй байна. 2 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөв гарчээ. Цаашид цаг агаар хүйтэрч, цас нэмж орвол өвөлжилт хүндрэх эрсдэлтэй.
Иймээс тус аймгийн Онцгой комисс он дамнуулан хадгалсан 8279 боодол өвсийг 1 боодлыг нь 5000 төгрөгөөр, хорголжин тэжээл, хүчит тэжээл, улаанбуудай, хивэгний үнийг 50 хувь хямдруулан, малчдад олгохоор шийдвэрлэв. Аймгийн засаг даргын орлогч Э.Уртнасангаар ахлуулсан ажлын хэсэг томилж. зудын эрсдэлийн үнэлгээг харгалзан, өвс, тэжээлийг сумдад хуваарилахыг үүрэг болголоо.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *