А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарыг өнөөдөр шүүнэ


“Ногоон автобус”-ны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2025.01.20/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 

Тус хэргийг шүүх хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 16-ны /2024.12.16/ өдөр болохоор товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурал давхцсан зэрэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, улмаар өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм. 

Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *