П.Мөрөн: Техникийн спортын хамгийн хүнд тэмцээнд Монголынхоо рекордыг эвдэж оролцлоо


1977 оноос эхтэй цэнхэр гарагийн хамгийн олон хоног уралддаг, авто мото спортын олимп гэгддэг “Дакар ралли 2025”-д ОУХМ П.Мөрөн оролцоод эх орондоо ирлээ. 26 хоногийн өмнө эх орноосоо мордсон тэрбээр 14 хоногийн турш 8000 км орчим уралдаад нийтдээ 60 орны тамирчидтай өрсөлдсөн байна. “Бэртлийн хувьд дажгүй байсан ч мотоцикл болон техникийн саатал маш олон удаа гарсан” гэж мэдэгдлээ. Монгол улсаас Дакар раллид өмнө нь долоон удаа оролцож байсан байна. ОУХМ П.Мөрөнгийн хувьд Дакар раллид оролцож буй хамгийн залуу тамирчин болж байна. 145 тамирчнаас 28-р байранд оржээ. Өдгөө 27 настай П.Мөрөн удам дамжсан тамирчин бөгөөд түүний аав А.Пүрэвдорж нь мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой. “Дакар ралли-2025” уралдаанд өрсөлдөх П.Мөрөнгийн тухайд эх орондоо 73 уралдаан, олон улсын 10 уралдаанд оролцохдоо 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртэж байв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *