Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Болдхүү болон холбогдох албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллаж, тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, засаг даргын орлогч Ж.Занабазар нартай уулзаж, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гадаад паспорт болон иргэний цахим үнэмлэх хэвлэх үйлдвэр байгуулахаар боллоо. Цаашид хилийн боомттой бүх аймагт гадаад паспорт, иргэний үнэмлэх хэвлэх юм байна.
Өмнөговьд гадаад паспорт, иргэний үнэмлэх хэвлэхээр боллоо
