Вирүсгүй төмсний сүпер элит үр үржүүлж эхэллээ


ХХААХҮЯ-ны харьяа Судалгаа хөгжлийн төвийн дэргэд Вирүсгүй төмсний бичил булцуу үржүүлгийн лаборатори ашиглалтад орууллаа. Эхний сүпер элит үрийн ургамаланцрыг булцуу болгон бойжуулахаар энэ лабораторийн аэропоник орчинд шилжүүлэн суулгав.

Судалгаа хөгжлийн төв энэ онд вирүсгүй төмсний бичил булцуу 10 мянга, эх ургамаланцар 2000-ыг үйлдвэрлэхээр зорьж байгаа юм. Энэ нь манай улсад шаардагдах сүпер элит үрийн булцууны 20 хувийг хангана.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус төвийн загвар аж ахуйг үрийн төмс үржүүлэх чиглэлээр дагнан хөгжүүлж, дотооддоо төмсний сүпер элит үр үржүүлэх нөхцөл бүрдүүлж, үр үржүүлдэг аж ахуйн нэгжүүдийг элит үрээр хангах боломж ийн бүрдэж эхэллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *