ОБЕГ хиймэл дагуулаас шууд интернэтийн сүлжээ дэмжигч старлинк төхөөрөмжтэй боллоо. Гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор уг төхөөрөмжийг “Юнител” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Ажиллагааны удирдлагын газарт хүлээлгэн өглөө.
Ингэснээр аль ч цэгт буюу харилцаа холбоо хүрээгүй алслагдсан хязгаарт үүрэг гүйцэтгэх тохиолдолд өндөр хурдны интернэтэд холбогдож, мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах, холбогдох арга хэмжээг зохион байгуулах боломж бүрдэв.