ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийг энэ өвөл 12 мэргэжлээр 183 оюутан төгслөө. Тус коллеж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран, ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулж, 18 байгууллагын 74 сул орон тоонд төгсөгчдөөрөө анкет бөглүүлэн, ярилцлагад оруулжээ. Үүний үр дүнд нийт төгсөгчдийн 40% нь шууд ажилд орсон байна.
Үүнийг өмнөх жилийнхтэй харьцуулахад, төгсөөд шууд ажилтай болсон төгсөгчдийн тоо 15.1%-иар өссөн байна. Мөн техникчийн мэргэжлээр 8 оюутан шатлан суралцахаар болжээ.