Сураггүй болсон хүний цогцсыг уулнаас олжээ


Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн Жаргалант хайрхны Яргайтын-Ам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ 1 хүн сураггүй болжээ. Онцгой байдлын алба энэ тухай дуудлагыг 1-р сарын 21-ний 14:20 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь бүлгийн алба хаагчид очиж, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат иргэн С /49 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 17:25 цагт тус уулын Өмнөд-Улиас гэдэг газраас цогцсыг нь олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *