Улаанбаатар луу нэвтрүүлсэн түүхий нүүрс 45.8%-иар, баяжуулсан нүүрс 90.4%-иар нэмэгджээ


Түүхий нүүрс, шахмал түлштэй холбоотойгоор хийсэн шалгалт, илрүүлсэн зөрчлийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өнөөдөр УИХ-аас зохион байгуулж буй агаарын бохирдлын хэлэлцүүлэгт танилцууллаа.

Улаанбаатар хотод хийсэн хяналт, шалгалтаар 2024 онд 21 зөрчил илрүүлжээ.

Үүнийг ангилбал:

  • Түүхий нүүрс халдгалж түлсэн 7
  • Масло шатаасан 1
  • Агаарын чанарын бүсээс гадагш шахмал түлш тээвэрлэсэн 13

2025 он гарснаас хойш 6 зөрчил илрүүлжээ. Үүнийг ангилбал:

  • Түүхий нүүрс түлсэн 2
  • Масло шатаасан 1
  • Агаарын чанарын бүсээс гадагш шахмал түлш тээвэрлэсэн 3

35 тонн 225 кг сайжруулсан шахмал түлш, 94 тн нүүрс хураан авч, Зөрчлийн хуулийн 6.24-т зааснаар хариуцлага тооцжээ.

Агаарын чанарыг сайжруулах бүс рүү зөвшөөрөлтэй нэвтрүүлсэн нүүрсний хэмжээ өнгөрсөн 1 жилд 45.8%, баяжуулсан нүүрс 90.4% нэмэгдсэн бол энэ бүсээр дамжуулан орон нутаг руу тээвэрлэсэн нүүрсний хэмжээ 9.3% багассан байна.

2024 онд тээврийн хэрэгсэлтэй холбоотой 23.432 зөрчил илрүүлжээ. Үүнийг ангилбал:

  • Нүүрсэн яндангүй 1453
  • Оношилгоонд оруулаагүй 11.813
  • Татвар, агаар бохирдуулсны төлбөр, зам ашигласны төлбөрөө төлөөгүй 1799
  • 3 болон түүнээс олон удаа торгуульсан 11.052 тээврийн хэрэгсэл илрүүлж, 220 сая төгрөгийн торгууль нөхөн төлүүлжээ.

Нүүрсэн яндангаа нэгэндээ дамжуулдаг, оношилгоонд машинаа оруулахдаа өөр машины нүүрсэн янданг түр авч тавьдаг явдлыг таслан зогсоох юм байна.

Улаанбаатар хотыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн 2024.12.20-ноос хойш 2025.01.17 хүртэл нүүрсэн яндангүй 297 тээврийн хэрэгсэл илрүүлсэн байна.

60 обьектын 125 зуухыг хянахад:

  • 37 нь жилд дунджаар 38.370 тонн нүүрс,
  • 11 нь 13.268 тон мидлинг,
  • 12 нь 20 жилд дунджаар 29.271 тонн шахмал түлш түлдэг юм байна.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *