25 сургууль, 26 цэцэрлэг уурын зуухтай


Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 154 захирал ажиллаж байгаагаас 20-той нь зөвшилцөж байгаа бол нэг сургуулийн захирлыг шилжүүлэхээр шийдвэрлэж, дөрвөн сургуулийн захирлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулж байна. Шилжүүлэн ажиллуулах үнэлгээг тодорхой болгож, хурдтай ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаяр шуурхай хурлынхаа үеэр холбогдох албаныханд даалгалаа.

Улаанбаатар хотын 25 сургууль, 26 цэцэрлэг уурын зуухтай. Үүнээс 4-ийг нь энэ онд хийн түлшинд шилжүүлэхээр төсөвт тусгажээ. Энэ чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 6 сургууль, 5 цэцэрлэгийн халаалтад зарцуулж буй зардлыг судалж, газрын гүний дулаан, цахилгаан, хийн халаагуур гэсэн халаалтын шийдлүүдийн ашиглалтын зардлыг тооцсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *