73 хэрэглэгч илүү цахилгаанаа зарж байна


ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн өнөөдрийн агаарын бохирдлын хэлэлцүүлэгт дараах мэдээллийг танилцууллаа. И.Лувсанцэрэн:

-Монгол Улсын эрчим хүчний систем 330 сум, сууринг цахилгаанаар хангаж байна. 2024 онд 11.6 тэрбум КВт/цаг цахилгаан үйлдвэрлэж, түгээсэн. Дулааны цахилгаан станцууд агаарын бохирдлын 6%-ийг үүсгэж байна.

Цаашид хагас кокс нэвтрүүлж, хийн түлшинд үе шаттай шилжиж, 2030 оноос хийн нэгдсэн сүлжээнд бүрэн шилжинэ. Мидлингийг хагас коксоор солихоор Засгийн газар шийдвэрлэсэн. Нийт 12 хувилбартай 39.6 тонн хагас кокс үйлдвэрлэж, 6 лабораторид шинжлүүлсэн. Хагас кокс түлснээр агаарын бохирдол одоогийнхоос 45% буурна.  

Нийт 73 хэрэглэгч 1319 кВт-ын чадалтай Нарны цахилгаан үүсгүүрээр цахилгаан үйлдвэрлэн, эрчим хүчний системд нийлүүлж байна. Үүний 140 кВт-ыг орон нутагт, 1179.4 кВт-ыг Улаанбаатар хотод нийлүүлдэг. 2024 онд хэрэглэгчид 742.2 кВт/цаг цахилгаан үйлдвэрлэж, эрчим хүчний системд заржээ. 06:00-17:00 цаг хүртэл нийлүүлсэн цахилгааныг 140 төгрөг 18 мөнгөөр, 17:00-22:00 цагийн хооронд нийлүүлсэн цахилгааныг 221 төгрөг 89 төгрөгөөр худалдаж авдаг. Иргэд өөрсдөө цахилгаан үйлдвэрлэн, хэрэгцээгээ хангаад, илүү гарсныг нь эрчим хүчний системд зарах боломжтой. Иргэдийн нийлүүлж буй цахилгааныг худалдаж авах үнийг цаашид нэмэхээр ярилцаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *