Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл УАШТ -д зургаан жил дараалан түрүүллээ


Чөлөөт бөхийн 2025 оны Улсын аварга шалгарууоах тэмцээн гурван өдрийн турш үргэлжлэн шилдгүүдээ тодрууллаа. Улсын аварга шалгаруулах тэмцээний хамгийн олон буюу 37 бөх зодоглосон эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүллээ. Ингэснээр тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д сүүлийн зургаан жил дараалан түрүүлж байна.

125 кг-ын дүн:

1. М.Лхагвагэрэл (Хилчин)

2. Ч.Алтангэрэл (Хилчин)

3. Н.Золбоо (Хүч)

3. Э.Батмагнай (Алдар)


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *