Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багт өчигдөр 1 айлын гэр, зуны байшин шатаж, гэрт байсан 79 настай эмээ амиа алджээ. Галын дуудлага онцгой байдлын албанд 1-р сарын 22-ны 15:58 цагт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Н-ийн 5 ханатай гэр, 5х6 метрийн хэмжээтэй зуны байшин шатаж байсан аж. Уг гал түймэрт амиа алдсан эмээгийн цогцсыг галсөнөөгчид гаргаж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.
