Сургуулиудын үдийн хоолны шим тэжээлийн байдал сайжирчээ


Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 254 дүгээр “Хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоол батлагдсан билээ.


Тус тогтоолоор Ерөнхий боловсролын сургуулийн хоолны түүхий эдийн зардал 2500 төгрөг, дотуур байранд амьдрах хүүхдийн нэг өдрийн хоолны түүхий эдийн зардал 6000/ 6300 төгрөг болж нэмэгдсэн. Хоолны зардал нэмэгдсэнтэй холбоотой үдийн хоолоор авах илчлэг, шим тэжээлийн байдал 40% орчим нэмэгдэж дундаж илчлэг 548-605 ккал болсон байна.


Энэ хүрээнд үдийн хоолонд сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ өгөх, сурагчид иж бүрдэл хоол идэх боломж бүрдээд байна.
Мөн 2025 онд сурагчдын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр онцгойлон ажиллана.


/Эх сурвалж: Увс аймгийн Улаангом сумын сургуулиудын үдийн хоол/

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *