Богд уулын амьтдад 250 кг хужир шүү тавьж өгөв


Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа Богд уулын буга, гөрөөс, янгир зэрэг зэрлэг амьтдад байнга хужир, шүү тавьж өгч байна. 2025 он гарсаар 5 байршилд 250 гаруй кг хужир шүү тавьжээ.

Бумбатын-Ам орчимд 1 сарын 22-нд хууль бусаар мод бэлтгэсэн байж болзошгүй үйлдлийг байгаль хамгаалагч газар дээр нь илрүүлэн, Экологийн цагдаагийн албанд шилжүүлээд байна.

2024 онд Богдхан уулын Манзуширын аманд байрлах Байгаль хамгаалагчийн судалгаа, мэдээллийн төвийг зассан. Энэ төвөөр дамжуулан аялагчдад мэдээлэл өгөх, 15-20 хүртэлх хүнд экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулах боломжтой аж. Манзушир-Цэцээгүн чиглэлийн явган аяллын замын маршрут, дархан цаазат газрын ховор ургамал, зэрлэг амьтан, шувууны талаарх бүхий л мэдээллийг аялагчид эндээс авч болно. 2025 он гарснаар 150 гаруй иргэдэд мэдээлэл өгч, эрүүл мэнд, экологийн анхан шатны тусламж үзүүлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *