УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Монгол улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож гишүүдийн асуултад хариулт өглөө. Тэрбээр чуулганы хуралдааны үеэр дархан цаазат ууланд барилга барих зөвшөөрөл өгсөн асуудал шүүгчидтэй холбоотой хэмээн мэдэгдэв.
Л.Оюун-Эрдэнэ: Би шуудхан хэлье.Одоо байгаа ерөнхий шүүгч Д.Ганзориг байгаа цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. Яагаад гэвэл энэ бүх газрын наймааны ард нууцаар байранд орсон,СӨХ-той хуйвалдсан нөхөд бүгд шүүгчид. Шүүгч нар хэргээ шийдэж чадахаа больсон.Тийм учраас би парламентыг уриалж байна энэ асуудлаар сонсгол хийх ёстой. Олон нийтийн мэдэх эрхийг хангах ёстой. Парламентад би ахиад хэлье. Яг авлигатай тэмцээд эхлэх үед манай гишүүд өөрсдөө өрөвдөөд эхэлдэг шүү.Нэг л мэдэхэд нөгөө талд гарчихсан байдаг. Тав зургаан хүний гард улсаараа орчихсон. Энэ тойргоосоо гарч чаддаггүй шүү. Үнэхээр авлигатай холбоотой асуудал дээр бид нэг талдаа гараад тэмцэх ёстой