Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Гахайн даваа гэдэг газраар урсах Дэлгэрмөрөн голын мөс өчигдөр өдөр цөмөрч, суудлын машин суужээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчдыг очиход, ”ML320” загварын суудлын автомашин Дэлгэрмөрөн голын мөсөнд зүүн талын 2 дугуйгаараа цөмөрч орсон байжээ. Уг машиныг татан гаргаж, иргэн Э-д хүлээлгэн өгсөн байна.
Мөс цөмөрч, машин суужээ
