Эмнэлэг шинэ барилгатай боллоо


Өмнөговь аймгийн Сэврэй сумын Эрүүл Мэндийн Төвийн шинэ барилга ашиглалтад орлоо.
Сэврэй сумын эмт-ийн 15 ортой шинэ барилга нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж мөн орон нутгийн төсвийн 230,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн тоног төхөөрөмж тавилга хэрэгслийг шийдвэрлэж 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нээлтээ хийлээ.
Эмнэлгийн барилгаас гадна автомашины зогсоол, ариутгал угаалгын туслах барилгууд багтаж байгаа бөгөөд бүгд төвийн цэвэр, бохир, дулааны шугамд холбогджээ. Төрөх болон мэс заслын өрөөнүүд нь орчин үеийн стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй тул сумандаа жижиг хэмжээний мэс ажилбарыг хийх боломжтой болж байгаа юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *