373 хүний хавдрыг илрүүлж, 72-т нь мэс засал хийжээ



УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн энэ сарын 22-нд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлын үеэр хийсэн мэдээллийг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг няцаалаа.
Тус эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төв 2022 оны 5-р сараас үйл ажиллагаа явуулж эхлэн, эрт илрүүлэгт нийт 7636 иргэнийг хамруулж, 373 хүний хавдар оношилсон байна. Тус төв хэт авиа, рентген, компьютер томограф, дурангийн болон бусад шинжилгээг 100 хувь хийж буй аж. Илрүүлсэн хавдрыг ангилбал:

  • Ходоодны хавдар-23
  • Элэгний хавдар-30
  • Улаан хоолойн хавдар-2
  • Хөхний хавдар-8
  • Уушгины хавдар-1
  • Давсагны хавдар-2
  • Бөөрний хавдар-3
  • Бусад хавдар-3
  • Хавдартай 72 хүнд мэс засал хийж, хими, бай, хөнгөвчлөх зэрэг цогц үйлчилгээг орон нутагтаа хийсэн байна.

    Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр 92 хувь хангагджээ. ЭХО-ны 11 аппарат, компьютер томографын 16 болон 128 зүслэгтэй 2 аппарат хэвийн ажиллаж байгаа аж. 2024 онд лабораторийн тоног төхөөрөмжөө шинэчилсэн байна. Одоо дүрс оношилгооны 6, дурангийн 2 эмчтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *