Боловсролын ерөнхий газар, “Юнайтед карьер хөгжлийн төв” ТББ хамтран, ерөнхий боловсролын 20 сургуулийн 9 дүгээр ангийн 6000 сурагчийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Мэргэжил сонголтын сонирхол тодорхойлох тест” үнэлгээнд хамруулан, зөвлөгөө өгөхөөр боллоо. Мөн эдгээр сургуулийн 9 дүгээр ангийн бүх сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад шинжлэх ухааны аргачлал ашиглан, өөрийгөө таньж мэдэх, ирээдүйн ажил, мэргэжлээ зөв сонгох чиглэлээр сургалт зохион байгуулах юм байна.
Сонгосон 20 сургуулийн сургалтын менежер, анги удирдсан багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч 600 хүнийг “Мэргэжил сонголтын сонирхол тодорхойлох тест” үнэлгээнд тулгуурлан, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх олон улсын арга техникт сургана.