Өчигдөр сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн Пүрэв гарагийн ээлжит тоглолтууд болж өндөрлөлөө. Энэ өдрийн хамгийн чухал, оргил тоглолт “Сэлэнгэ Бодонс” Хасын Хүлэгүүд багуудын дунд боллоо. Бодонсын хувьд ганц хожиж үзээгүй баг нь лигийн хүснэгтийг тэргүүлэгч Хүлэгүүд байсан юм. Гэвч тэд будагтай талбайд өрсөлдөгчөө ялж, улирлын 13 дахь хожлоо авлаа.
Хоёр багийн тоглолт “UG Arena-“г нураахаар гал ассан тоглолт болсон. Тоглолтын эхний хоёр үе аваргуудын давамгайллаар өндөрлөсөн ч сүүлийн хоёр үед тоглолтын тоо тэнцсэн. Ингээд нэмэлт цаг сунгасан тоглолтод “Сэлэнгэ Бодонс” илүүрхэж 84-77 харьцаагаар “Хасын Хүлэгүүд”-ийг буулган авав.




Бодонсоос ахмад Гилберт 25 оноо авч багаа тэргүүлсэн бол Силла 22, Н.Батбаяр 23 оноо авсан юм. Энэ тоглолтод Н.Батбаярын үүрэг чухал байлаа. Тэрээр дөрөвдүгээр үеийн цаг дуусах мөчид алсын зайн шидэлтээ оруулснаар тоглолтын оноог тэнцүүлж, багаа хожилд хүргэх чухал алхам хийсэн юм.
Харин “Хасын Хүлэгүүд”-ээс Ч.Ихбаяр 24 оноо авч багаа тэргүүлсэн бол түүний араас А.Азбаяр 14 оноо, Толберт 12, Б.Барсболд 11 оноо авлаа. Ийн “Сэлэнгэ Бодонс” нэг ч хожиж үзээгүй байсан аваргууд, хүчтэй өрсөлдөгч “Хасын Хүлэгүүд”-ийг хожив. Харин аваргууд улирлын гурав дахь хожигдлоо хүлээлээ.