”Бурхантын өвлийн наадам” 2-р сарын 1, 2-нд болно


Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Бурхантын өвлийн наадам” өвлийн эвент 2-р сарын 1, 2-нд болно. Монголчуудын өвлийн улирлын уламжлалт тоглоом наадгайг сурталчлан таниулах, өвлийн спортыг дэмжих, орон нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах, ард иргэдийг татан оролцуулах, олон нийтэд сурталчлах зорилгоор энэ наадмыг 2024 оноос жил бүр зохион байгуулж байна.

Энэ наадмын хүрээнд болох тэмцээн:

2025.02.01-ний өдөр мөсний шагайн аймгийн аварга шалгаруулах тэмцээн,

2025.02.01, 02-ны өдрүүдэд мөсөн сурын харваачдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн, “Darkhan ice drift-2025” сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын уралдаан төмөр замын “Дархан-2” өртөөнд болно.

Мөсний загасчлалын “Дархан цом-2025” улсын уралдааныг 2025.02.01, 02-ны өдрүүдэд Дархан сумын 3 дугаар баг, “Түшиг-Уул “ХХК-ийн хиймэл нууранд зохион байгуулах юм.

Наадмын үеэр үзэгчдэд монгол нохой чарга, морь унуулах, агаарын бөмбөлөг, нийтийн хоолны үйлчлэх юм байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *