УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Жаргалан нар юунаас болж маргав ?


УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Жаргалан нарын хооронд ширүүхэн маргаан өрнөлөө

УИХ-ын гишүүн П.Сайнзориг : Зарчим ярьсан хүмүүс нь хог болж үсэрдэг.Гацаасан, эдийн засаг боломж алдуулсан хүмүүс баатар болоод байж болохгүй. Сүүлийн үед надад итгэл найдвар бага төрж байна. Ураны төслийг зогсоож авлига авсан хүн ЗГ-ын хяналтын газрын газрын дарга ч хийж байх шиг.Маш олон асуудалд орооцолдсон хүн “ЭТТ” ХК-ийн бүтээмж хяналтын захирал болчихсон ч байх шиг. Үнэхээр энэ том төслүүдээ явуулъя гэж бодож байвал Ц.Туваан сайд та зарчимтай байгаарай. Ингээд хэлэхээр дөнгөж гишүүн болчхоод гээд хөшигний ард яриа гараад байгаа юм. Тэгэхдээ ярихаа тулбал би нэрийг нь хэлж байгаад ярина. Д.Үүрийнтуяа, Пунцаг мэтээр энэ том төслийг удирдуулж хянуулна гэж байхгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Сургаар аль эсвэл таамаглалаар тодорхой хувь хүмүүсийн нэрийг барьж нэр хүндэд халдмааргүй байна Сайнзориг гишүүнээ. Францын шүүх дээр ямар ч хувь хүний нэр ус байхгүй байхад та нар гуравдагч улс орны шүүхийн нэрийг барьж хувь хүний нэр хүндийг гутаахаа болиорой.Хэрвээ үнэн бол тэр бичгээ гаргаад аваад ир. Та нар яагаад хүмүүсийг янз бүрийн нэр хоч өгч дууддаг юм. Хэн та нарт ийм эрх өгсөн юм. Монгол улс хүний эрх, эрх чөлөөг нэр төрийг хуулиар хамгаалдаг улс орон шүү дээ.


One response to “УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Жаргалан нар юунаас болж маргав ?”

  1. Бүгд авилгачид. Төрийн дээд албан тушаал руу чичирээд зүтгээд байдагын гол учир нь энд л байгаа шд. Хэд гурван илүү олж долоох гэсэн санаархал!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *