Зэрлэг амьтанд халтай торон хашааг халах стандарт баталлаа


Улаанбаатар хотын зуслангийн бүс болон түүнтэй хил залгаа улсын тусгай хамгаалалттай газарт хэрэгжих Зэрлэг амьтанд сөрөг нөлөө багатай хашаанд тавигдах нийслэл хотын UCS стандартын төслийг өчигдөр нийслэлийн ИТХ баталлаа. Ингэснээр зэрлэг амьтан, мал торон хашаанд сүлбэгдэх, хавчуулагдах байдлаар хорогдох эрсдэл багасах боломж бүрдэж байгаа юм. Байгаль, зэрлэг амьтдад ээлтэй энэ чухал стандартын төслийг боловсруулахад Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудыг манлайлан ажилласан билээ.

Түүнчлэн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар талуудтай хамтран идэвхтэй ажилласны үр дүнд Стандарт, хэмжил зүйн газраас Төмөр зам болон хурдны авто замын хориг хашаа. Ерөнхий шаардлага (MNS 7042:2024) үндэсний стандартыг өнгөрсөн 2024 онд баталсан. Энэ стандартыг хэрэгжүүлснээр шугаман дэд бүтцийг хулан, харсүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн зэрэг ховор зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай төлөвлөх, бүтээн байгуулах боломж бүрдэж байна. Энэ хоёр чухал ажлыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хийсэн юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *