ТЕГ: НӨАТ-ын буцаан олголт өнөөдөр, маргаашаас иргэдийн дансанд орно


Өнгөрсөн оны IV улирал буюу 10, 11, 12 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр, маргааш иргэдийн дансанд шилжүүлнэ гэж ТЕГ-аас мэдээллээ.
Хэрэв 2024 оны дөрөвдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.


Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.
Иргэн та “И-баримт” аппликейшн ашиглан НӨАТ-ын буцаан олголтоос татвар, хураамжаа төлөх боломжтой юм.
Үүнд:
Автотээврийн хэрэгслийн албан татвар,
Галт зэвсгийн албан татвар,
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
Газрын төлбөр /газар эзэмшигч/,
Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
Малын тоо толгойн албан татвар,
Авто замын байгууламж ашигласны төлбөр тус тус хамаарна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *