Хяргас нууранд “Приүс 30” живжээ


Увс аймгийн Наранбулаг сумаас Улаангом руу явж байсан 6 зорчигчтой суудлын автомашин 1-р сарын 26-ны шөнө Хяргас нууранд осолджээ. Тэднийг Малчин сумын 1 дүгээр багийн Мөнгөндавалгаа гэдэг газар Хяргас нууран дээгүүр гарч явтал мөс цөмөрч, урд 2 дугуй нь орсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах салбарын албан хаагчдыг очиход, иргэн О-гийн эзэмшлийн “Prius-30” загварын суудлын автомашин нуурын эргээс 300-400 м зайд мөсөнд цөмөрч, нуурын усанд бүхэлдээ далд орсон байсан аж. Зорчигчид нь бүгд машинаас гарсан байжээ. Машиныг 5 метрийн гүнээс татан гаргав.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *