Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 176 дугаар цэцэрлэгийн 100 ортой өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, шүршүүр, агуулах, урлаг заал, эмчийн өрөө, унтлагын өрөөтэй уг өргөтгөлийг 4 бүлэг анги хичээллэх багтаамжтай төлөвлөжээ.
Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар энэ барилгыг “Солармед Монгол” ХХК барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалан бариулсан байна.
176-р цэцэрлэг өргөтгөлтэй боллоо
