АНУ-ын Тэргүүн хатагтай албан ёсны шинэ хөрөг зургаа танилцууллаа


АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа албан ёсны шинэ хөрөг зургаа танилцуулаад байна.

Өөрийн эр нөхөр Д.Трампыг АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөсний маргааш нь Цагаан ордны Шар зууван өрөөний ширээний ард зогсч авахуулсан Меланиа-гийн хөрөг зургийн ард Вашингтоны хөшөө сүндэрлэн харагдах бөгөөд хар цагаан өнгөтэй түүний албан ёсны хөрөг зургийг 20 гаруй жил Трампын гэр бүлийн зургийг авч байгаа Бельгийн гэрэл зурагчин Режине Махо даржээ.

Тэрээр өмнө нь Д.Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд ч мөн тэргүүн хатагтай Меланиа-гийн албан ёсны гэрэл зургийг авч байсан ажээ. 2017 оны Меланиа-гийн албан ёсны хөрөг зураг өнгөт байсан юм.

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа өмнө нь загвар өмсөгч байсан гэдэг утгаараа хөрөг зурган дээрээ хүчирхэг эмэгтэйн дүр төрхтэй, загварлаг хэрнээ нууцлаг, албан ёсны гэхээсээ илүү ажил хэргийн шинжтэй, үнэхээр сайхан гарсан гэдгийг улс төрийн болон гэрэл зураг, хувцас загварын салбарын ихэнх судлаач, шүүмжлэгчид онцолсон байна.

Гэхдээ зарим хурц шүүмжүүд ч бичигдсэний дотор загварын Vogue сэтгүүл түүнийг “гудамжны илбэчин” шиг, эсвэл нөхрийнх нь оролцож байсан NBC телевизийн “The Apprentice” реалити шоу нэвтрүүлгийн оролцогч шиг харагдаж байна хэмээн шүүмжилсэн нийтлэлийг гаргасан байна.

Vogue сэтгүүл нийтлэлдээ Меланиа-г Dolce & Gabbana брэндийн сатин эмжээртэй энгэр бүхий хар өнгийн тукседо хүрмийг товчтой цагаан цамц, Ralph Lauren брэндийн хар өнгийн өргөн бүс болон өмдтэй хослуулсныг онцолсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *