Ард түмнийг хуурч цахилгааны үнийг дөрөв дахин нэмсэн Т.Доржханд сайд огцрох ёстой


Т.Доржханд улс төрийн тогтвортой байдал гэж ярьсаар хамтарсан Засгийн газарт орж Шадар сайд болсон. Тэрээр эрчим хүчний реформыг хийнэ. Энэ салбарт хөрөнгө оруулалт татна. Ингэхийн тулд юуны түрүүнд цахилгааны үнийг иргэдийнхээ амьжиргаанд нийцүүлэн нэмэхээс өөр арга байхгүй. Гэхдээ үнэ тарифыг бид огцом нэмэхгүй. Хамгийн ихдээ одоо байгаа үнэ дээр 30 хувь хүртэл л нэмнэ. Үүнээс илүүг нэмбэл ард түмний минь амьжиргаа, орлого дийлэхгүй гэж ярьж, амласан. Угтаа үнэ нэмэхээс эхлэх биш салбарт ужгирсан хүнд суртал, бүтцийг нь гажуудуулсан авлигын сүлжээг нураахаас эрчим хүчний реформ хийгдэх учиртай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байсан. Гэвч үнийг эхлээд нэмсэн. Гэтэл бодит байдал дээр цахилгааны төлбөр 30 хувь биш, гурваас дөрөв дахин нэмэгдчихсэн байна. Сард цахилгааны төлбөрт 30 мянган төгрөг төлдөг айл нэмэгдлийн 30 хувиар бодоход 39 мянган төгрөг л болох байсан. Харамсалтай нь Төрийн сайд бидэнд худлаа хэлсэн учраас энэ төлбөр 120 мянган төгрөг буюу дөрөв дахин нэмэгдчихсэн байна. Ингэж ард түмнийг хууран мэхлэх замаар төрийн ажил явуулж байгаа нь ёс зүйтэй үйлдэл мөн үү, Т.Доржханд сайд аа. Төрийн сайд хүн ард түмнээ ингэж гөлөг төөрүүлнэ гэгчээр тулга тойруулан хуурч болохгүй. Төрийн сайд худал хэлбэл хэн энэ төрд чинь итгэх вэ. Тиймээс хамгийн хориотой зүйл бол Монголын төр худал хэлж болохгүй, ард түмнээ хууран мэхлэх замаар удирдахгүй байх.

Мөн цахилгааны үнэ нэмэхийн тулд зориуд санаатайгаар тасалдал үүсгэж дүүрэг дүүргээр нь харанхуй болгож байсан юм биш үү гэсэн хардлага ард түмний дунд үүсчихээд байна. Тиймээс та ард түмнээ хуурч төрийн нэр хүндийг гутааж, ёс зүй алдсандаа хариуцлага хүлээж сайдын суудлаасаа огцрох ёстой.

Э.Хатанбүүвэй


17 responses to “Ард түмнийг хуурч цахилгааны үнийг дөрөв дахин нэмсэн Т.Доржханд сайд огцрох ёстой”

  1. Худал амлалт өгж улс төрд шургачихаад одоо ард түмнээ мөхлийн агал руу чирдэг та орон зайгаа тавьж өгөөд ОГЦОР ОГЦОР ОГЦОР

  2. Үхэж далд орсон новш өөрийнхөө луйвардаж идсэн мөнгөө ард түмний карманаас олох гэхдээ цахилгааны үнийг 5дахин нэмсэн ЭНЭ НОВШИЙГ ДАЛД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

  3. Нүднээс далд ороорой гөлөг минь энэ реформоо цуцла эсвэл удмын чинь нөж хатна гэж мэдтүгэ..

  4. Хаана 4 дахин нэмэгдсэн бгаа юм, 40 гардаг айл 50 хэд л гарч бна ш дээ. Ямар дайсны явуулгаар 4 дахин гэж бүт үсрээд бнаа

  5. Одоо энэ халтар гөлөг төсөв байхгүй, мөнгө байхгүй, мөнгө өгөхгүй байна гэж шаана даа. Одоо ЗГ огцрох болсоон. Өвөр түрүүндээ ороод наад хэд чинь заваарч дууслаа. Нямбаатар гэж маанаг нь унтаж босож ирээд л хорьдог, нэмдэг боллоо. Ийм бага цалинтай, цөөхөн хүн амтай байж том том төсөл шаагаад байх юм. Түүнийг нь маш өндөр татвар, хураамж, торгуулиар иргэд төлнө гэхээр дуус дуус. Метро нь ч том өр болоод зардалаа нөхөхгүй гай болно. Энэ гөлөгнүүдийг болит амьдралд нь буулгаж зайлуулах хэрэгтэй.

  6. ЭХЯ-нд аудит орол шалгалт хийгээч ээ. Тоног төхөөрөмж гэж мөнгө идэхээ болиоч ээ

  7. Яг үнэн бодиттой арга хэмжээ авахгүй бол ард түмэн сөхөрлөө.үгүй бол огцор

  8. Яаж ч доромжилж байсан хамаагүй болж дээ.
    Үүргэвч үүрч худал ярьсан хонины арьс нөмөрсөн чоно байж л дээ би юу ч үгүй гээд байсан аймаар баян амьтан байсан байна лээ
    ХУД ийн иргэд ямар их итгэсэн одоо ёстой ар далаар нь тавилаа ёстой ЖДҮйлдвэрлэлүүдээ ард иргэдээ жинхэнэ элгээр нь мөлхүүлнэ гэж энэ байх даа

  9. Утаа гаргахгүй гэж халаалт тавьсан айлууд мөнгийг нь дийлэхээ байгаад зуухаа оруулж бна. Ингэж төр нь өөрийнхөө бодлогын эсрэг ажиллаж байна. Тэнэг гэхээс өөр юу хэлэх вэ.

  10. Ene novsh gantsaara bish ediin zasagchid i ih hurliin gishuud demjeed eronhii said Oyunerdene hognuud batlaad togni une nemsen.Ard tumnee tuilduullaa.ene hiisen uildeldee haraal idej goroo amsah baihaa

  11. Энэ халтар ард түмэнд ямар аймаар өстэй хүн бэ! Хэдэн үеэрээ хараагдаж амьдар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *