Замын цагдааг мөргөөд зугтсан этгээдийг шалгаж байна


Өчигдөр буюу /2025-01-28/-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ЭХЭМҮТ-ийн зүүн талын замд 8449 УНҮ улсын дугаартай автомашины жолооч алба үүргээ гүйцэтгэж байсан цагдааг мөргөж, зугтсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Тухайн асуудалд шалгалтын ажиллагаа явуулж байна” гэх хариултыг өгсөн юм. Тэгвэл Цагдааг мөргөж зугтаасан этгээдийг 2,7 сая хүртэлх төгрөгөөр торгох заалттай.

Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйл.Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах

1.Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Одоогоор тухайн жолоочид ямар хариуцлага тооцох нь тодорхой бус байгаа юм.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *