Парисын “Их дуулга”-д оролцох жүдочид Францыг зорилоо


Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Парисын “Их дуулга” бямба гарагт (хоёрдугаар сарын 1) Францын нийслэл Парис хотод эхэлнэ.

Тавь дахь удаагийн “Их дуулга”-д 54 орны 318 жүдоч хүч үзэхээр мэдүүлэг өгөөд байна. Харин манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй долоон тамирчин Парисын татамид өрсөлдөхөөр өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Н.Мэндсайхан, Б.Сүхбат, 66 кг-д Б.Нямренчин, Г.Хэрлэн, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д Б.Уранзаяа, Б.Гүндэгмаа, 57 кг-д О.Оюунчимэг, М.Цэндбазар, 63 кг-д Х.Маралмаа, 70 кг-д С.Лхагвадулам нар барилдана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *