“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-өөс Ховд, Говь-Алтай аймгийн УЦУОШТ-д цаг уурын автомат станц хүлээлгэн өглөө. Уг төслийн санхүүжилтээр “АЧСВС” ХХК цаг уурын тоног төхөөрөмж, систем үйлдвэрлэлтээрээ Дэлхийд тэргүүлдэг Финланд улсын “Vaisala” компанийн цаг уурын автомат станц нийлүүлжээ.
Ховд аймгийн УЦУОШТ хүлээн авсан 2 станцаа Чандмань, Зэрэг сумын цаг уурын өртөөнд суурилуулах аж. Станцыг АЧСВС компани суурилуулж өгөх юм.
Энэхүү дэмжлэгийн үр дүнд УЦУОШТ-үүд орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдаж, цаг уурын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зарлан мэдээлэх чадавх сайжирна гэж үзэж байна