Нүдний эрт илрүүлэгт хамрагдсан сурагчдын 22,6 хувь нь өөрчлөлттэй байна


Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын нүдний эмгэгийн эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулж, харааны хэрэглэгдэхүүн худалдан авах, бүртгэх ажлыг зохион байгуулахыг Боловсролын ерөнхий газарт даалгасан.
Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад нүд, шүд, зүрхний эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулж, 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд эрт илрүүлэг үзлэгийн явц 69,56%-тай байна.
Нүдний эрт илрүүлэг үзлэгийн явц 58,8%-тай, үүнээс өөрчлөлттэй суралцагч 22,6%-ийг эзэлж байна.
– Холын хараа тэнцээгүй 3651
-Ойрын хараа тэнцээгүй 1439
– Стерео хараа тэнцээгүй 2360
Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай 4961 суралцагч байна.
Нүдний үзлэгийг дүүрэг тус бүрээр явцыг харуулбал:
Багануур дүүрэг: хамрагдалт-5,6%, өөрчлөлттэй-0,7%
Багахангай дүүрэг: хамрагдалт-93,4%, өөрчлөлттэй-17,6%
Баянгол дүүрэг: хамрагдалт-64,7%, өөрчлөлттэй-14,7%
Баянзүрх дүүрэг: хамрагдалт-50,2%, өөрчлөлттэй-12,4%
Налайх дүүрэг: хамрагдалт-85,9%, өөрчлөлттэй-13,1%
Сонгинохайрхан дүүрэг: хамрагдалт-60,9%, өөрчлөлттэй-9,4%
Сүхбаатар дүүрэг: хамрагдалт-70,5%, өөрчлөлттэй-14,1%
Хан-Уул дүүрэг: хамрагдалт-60,6%, өөрчлөлттэй-12,9%
Чингэлтэй дүүрэг: хамрагдалт-54,7%, өөрчлөлттэй-11,4% байна.


2024-2025 оны хичээлийн жилийн сүүлийн хагаст орон нутагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *