Хөвсгөл нуурын мөсний зузаан нэмэгджээ


Хөвсгөл аймгийн Ханх-Хатгал чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр өвөл хүмүүс машинаар зорчдог. “Хөх сувд” мөсний баяр 2-р сарын 13-23-нд болно.
Үүнтэй холбогдуулан уг нуурын мөсний зузааныг 7 хоног бүрийн мягмарт хэмжиж байна. 3 дахь удаагийн хэмжилтээр мөсний зузаан анхны хэмжилтээс 10-15 см нэмэгдсэн байв. Хар, цагаан хил гарч, мөс шахсан хэсэгт энэ удаа анхааруулах тэмдэг тавьж, хаалт хийлээ.
Усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тус нуурын 10 байршилд Ханх, Хатгал сумын байгаль хамгаалагч, цагуурч нар хамтран, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавьсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *