2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй 11 настай 78.622 сурагч папиллома вирүсийн вакцинд хамрагдана.
Ерөнхий боловсролын сургуулийн 5 болон 6 дугаар ангийн багш нарт “Хүний папиллома вирусийн эсрэг вакцины талаар мэдлэг ойлголт өгөх сургалт”-ыг зохион байгуулж, эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл, сурталчилгаа зохион байгуулах ажил үе шаттай хийгдэж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хүний папилома вирүсийн эсрэг дархлаажуулалтыг Монгол Улсад хийж буй.
Дархлаажуулалт өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 26,3%-тай байна. Орон нутгийн 39.168 сурагчаас 11,869 сурагч буюу 30,3% нь, нийслэлийн 39.454 сурагчийн 8,813 сурагч буюу 22.3% хамрагджээ.
Хамрагдалт хамгийн өндөр Говь-Алтай аймаг 56,5%-тай байгаа бол Дорноговь аймаг хамгийн бага буюу 16,1% хувьтай байна.