Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын дээд лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд энэ өдрүүдэд эхэлсэн. Тэгвэл энэ үеэр “Оддын тоглолт”-ыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү оддын тоглолт футзалын ордонд маргааш буюу 2025 оны хоёрдугаар сарын 1-ний Бямба гарагийн 18:20 цагт болох юм. Хөлбөмбөгийн хорхойтнууд, үзэгчид олны танил эрхмүүдийн гал гарсан, сонирхолтой тоглолтыг сонирхон үзэх боломжтой.
Энэ удаагийн “Бүх оддын тоглолт”-ын анхны оролцогчидтой танилцана уу.
НЭГДҮГЭЭР БАГ:
Жүжигчин О.Анхсүх
“Хоронзон” Н.Дөлгөөн
Артист З.Батсанаа
Жүжигчин Б.Атарболд
Тамирчин Мизухо Сасаки


ХОЁРДУГААР БАГ:
Жүжигчин Б.Буянтогтох
Жүжигчин Э.Лувсанцэрэн
Тамирчин Г.Хонгорзул
Аялагч Б.Очирваань
Реппер Н.Эрхэмбаяр
One response to “Олны танил хүмүүс хөлбөмбөгөөр өрсөлдөнө”
olnii tanil gj zarimiig ni medehchgvn bn