43 дахь удаагийн Фажр олон улсын кино фестиваль Ираны нийслэл Тегеран хотын Вахдат цогцолборт пүрэв гаргийн үдэш нээлтээ хийсэн байна. Иран улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Фажр олон улсын кино наадам нь бүс нутагтаа хамгийн томд тооцогддог, олон улсын хэмжээний, нэр хүндтэй кино наадам юм.
Кино наадмын нээлтийн ёслолд Ираны Соёлын сайд Сейед Аббас Салехи, Ираны кино, аудио дүрс бичлэгийн байгууллагын ерөнхийлөгч Раед Фаридзаде зэрэг хүндэт зочид төлөөлөгчид, уран бүтээлчид, кино найруулагч нар оролцов.
Баасан гаргаас 2-р сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээний үндсэн уралдааны хэсэгт Ираны 33 кино уран бүтээл оролцоно хэмээн наадмын албан ёсны саитад мэдээлсэн байна. Энэ жил Фажр наадмын олон улсын секцийг тусад нь зохион байгуулах бөгөөд товыг нь удахгүй зарлах юм байна.
Ираны кино урлагийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Фажр кино наадам нь жил бүр Ираны 1979 оны Исламын хувьсгал ялсан ойн өдөр зохион байгуулагддаг уламжлалтай ажээ.