БНХАУ-д Цагаан сар буюу Хаврын баярын үеэр дотоодын зорчилт хөдөлгөөний урсгал нэмэгддэг бөгөөд тус улсын төмөр замын дотоодын аяллын хэмжээг баасан гарагт мэдээлээд байна. “Хятадын үндэсний төмөр замын корпус” ХХК-иас 1-р сарын 31-ний өдөр мэдэгдсэнээр, Цагаан сарын үеэр 1-р сарын 14-30-ны хооронд төмөр замаар аялсан нийт зорчигчийн тоо 206 саяд хүрсэн байна. Мөн энэ сарын 28-30-ны өдрүүдэд Цагаан сарын эхний гурван өдөрт төмөр замаар 22 сая 948 мянган зорчигч аялжээ.
Орон нутгийн төмөр замын салбарууд ачаалал ихтэй чиглэлд галт тэрэг нэмж буйгаа мэдээлжээ.