Жүдочид Парисын Их дуулгаас медальгүй ирэв


Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд жүдо бөхийн “Парисын Их Дуулга”-ын тэмцээн болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монгол улсаас эрэгтэй 5, эмэгтэй 7 нийт 12 жүдоч өрсөлдсөн боловч медаль хүртсэн тамирчин байсангүй. Манай жүдочид бүгд хэсгийн барилдаанууддаа ялагджээ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Н.Мэндсайхан, Б.Сүхбат, 66 кг-д Б.Нямренчин, Г.Хэрлэн, 81 кг-д О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д Б.Уранзаяа, Б.Гүндэгмаа, 57 кг-д О.Оюунчимэг, М.Цэндбазар, 63 кг-д Х.Маралмаа, 70 кг-д С.Лхагвадулам нар зодоглосон юм. Парисыг зорьсон баг, тамирчид харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй байсан. Хамгийн ахмад буюу туршлагатай тамирчин нь ОУХМ Г.Хэрлэн байв.

Тавь дахь удаагийн “Их дуулга”-д багийн дүнгээр Франц улс тэргүүлж, ардаас нь Япон, БНСУ удаалсан байна.

Жүдочдын тэмцээн дуусаагүй. Тун удахгүй хоёрдугаар сарын 14-16 өдрүүдэд Бакугийн Их дуулга болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *