Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Доодмодот буланд 2-р сарын 1-ний үүрээр “Лексус 450” загварын машин 2 дугуйгаараа мөсөнд цөмөрч суужээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан нийт 14 албан хаагч 2 автомашинтайгаар аврах ажиллагааг явуулж, уг машиныг татан гаргав.
Уг машинаар 3 хүн Улаанбаатар хотоос Рэнчинлхүмбэ сум руу явж байгаад, харанхуйд өөрсдөө мэдэлгүй замаас гарч нууран дээгүүр явсан аж. Машин нь нуурын баруун эргээс 200 метр зайтай байжээ. Тэнд усны гүн 1 метр, мөсний зузаан 10-20 см байсан аж.
