Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж буй.
Сонсголын үеэр сайжруулсан шахмал түлштэй холбоотой тайлбар, дүгнэлт зөвлөмжийг танилцуулахад “Сайжруулсан шахмал түлшний найрлагаас хортой бодис илрээгүй” талаар доктор Ж.Нарангэрэл хэллээ.
Тэрээр сайжруулсан шахмал түлшийг түүхий эдийн стандартад тааруулж хийсэн. Тавантолгойн баяжуулалтаас гарч буй мидлингээс гаргаж хийсэн учир түүний стандартад тохируулж хийхээс өөр аргагүй байсан гэв.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Г.Ганбаатар “Сайжруулсан түлшний ард тээврийн бизнес явчихсан юм билээ. Хүнээ бодсон түлшний стандарт гэж алга. Зөвхөн мидлингид зориулсан стандартыг гаргаж ажилласан байна” гэж өөрийн байр сууриа илэрхийллээ.