Цэцэрлэгийн багш, багшийн туслахад ажлын 5 хүртэл хоногийн хугацаанд зайнаас эсхүл гэрээсээ ажиллах болон цалинтай чөлөө олгохоор Боловсролын сайд 2024 онд шийдвэрлэсэн. хүргүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газарт ирүүлсэн. Үүний дагуу 2025 оны 1 дүгээр сард цэцэрлэгийн багш, багшийн туслахын 67.9% нь зайнаас эсхүл гэрээсээ ажилласан, цалинтай чөлөө авсан байна.
Нийслэлийн дүүргүүдээс Багахангайн багш нар энэ боломжийг 100%, Баянголынхон 95,5%, аймгуудаас Говьсүмбэр аймаг 98,1%, Архангай аймаг 96,2% нь ашиглажээ. Нийт 1621 багш зайнаас эсхүл гэрээсээ ажиллах гэрээ байгуулж, цахимаар ажилласан бол 500 багш ээлжийн амралтаа нөхөн болон урьдчилан эдэлсэн байна.
Багш нарын 3938 нь цалинтай чөлөөтэй байх хугацаандаа үзлэг шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндийн үйлчилгээ авсан бол 7245 нь сургалт, үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж, хэрэглэгдэхүүн, сургалтын материал бэлтгэжээ. Цэцэрлэгүүд дотоод журам, хамтын хэлэлцээртээ тулгуурлан багш бус ажилчдыг мөн зайнаас эсхүл гэрээсээ ажиллуулах болон цалинтай чөлөө олгох зохицуулалтад хамруулжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын тухайд суралцагчдын I улирлын амралтаар багш нарын 58.9 % нь ээлжийн амралтаа нөхөн болон урьдчилан эдэлсэн, 3% нь цалинтай чөлөө авсан, 9,1% нь цахимаар ажилласан байна.