“The MongolZ” өнөөдөр Германы “GamerLegion” багтай шийдвэрлэх тоглолтоо хийнэ


Цахим спортын “CS2” төрлийн “IEM Katowice” тэмцээн эхэлсэн.

Энэ тэмцээний тэргүүн байрыг авах багуудын тоонд “The MongolZ” нэрлэгдэж байна. Тэд Valve”-ийн чансаагаар гуравдугаарт бичигдэж байгаа аж. Үүнийгээ ч баталж өчигдөр “The MongolZ” багийнхан B хэсэгт хойд Америкийн Liquid багийнхантай учраа таарч 2:1-ийн харьцаатай Liquid багийг буулгаж авав. Ингэснээр тэд өнөөдөр 20:30 цагаас плэй-оффын эрхийн төлөө Германы “GamerLegion” багтай тоглоно.

Энэ жилийн хувьд “Thе MongolZ” дэлхийн чансааны дээгүүр бичигдэж байгаа учраас плей-оффын шат руу шууд ордог болсон. Тэд өнгөрсөн жил урьдчилсан шатнаас нь эхэлж оролцож байсан бол ийнхүү нэг жилийн хугацаанд хэр ахиц дэвшилтэй байгаагаа дэлхий нийтэд харуулсаар байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *